Цөмийн бохирдолтой усны зургаа дахь ээлжийг далайд цутгав
2024-06-04 15:34:23
Share
Share this with Close
youtube WeChat

Фукушима Дайчи АЦС-ын цөмийн бохирдолтой усны зургаа дахь ээлжийг далайд цутгажээ. Тавдугаар сарын 17-ны өдрөөс далайд юүлэх ажил эхэлж 7800 тонн бохирдолтой ус цутгасан гэж өнөөдөр, 4-нд Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдээллээ.

Тус компанийн төлөвлөснөөр бол 2024 онд (2024 оны дөрөвдүгээр сараас 2025 оны гуравдугаар сар хүртэл) долоон удаагийн цутгалтаар 54600 тонн цөмийн бохирдолтой ус далайд зайлуулна гэв. Өнгөрсөн оны наймдугаар сарын 24-ээс эхлэн Японы компани цөмийн бохирдолтой усаа далайд зайлуулж эхэлсэн юм. 

Өөрийн орны иргэд, гадны орнуудын эсэргүүцлийг үл хайхран Японы засгийн газар, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн бохирдолтой усаа далайд цутгасаар байгаа юм.