Хятад Мексикийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна
2024-06-04 16:20:35
Share
Share this with Close
youtube WeChat


Өнөөдөр, 6-р сарын 4-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв.

Мексикийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээс харвал эрх баригч холбооноос нэр дэвшсэн Клаудиа Шейнбаум Пардо олонхын санал авсан байна. Хятад улс ямар байр суурьтай байна вэ? гэсэн сурвалжлагчийн асуултад Мао Нин, хатагтай Клаудиа Шейнбаум Пардо Мексикийн ерөнхийлөгчөөр сонгогдож байгаад Хятад улс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Мексик бол Латин Америкийн бүс нутгийн том улс, шинэ зах зээлийн чухал орон юм. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлагаар Хятад Мексикийн харилцаа хөгжлийн сайн хандлагаа хадгалж, улс төрийн итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хүмүүнлэгийн солилцоо идэвхтэй байж, олон талт хамтын ажиллагаа нягтарч ирэв. Хятад Мексикийн харилцааны хөгжлийг Хятадын тал ямагт стратегийн өндөрлөг, алс хэтийн өнцгөөс авч үздэг. Мексикийн шинэ засгийн газартай хоёр орны хөгжлийн стратегийн холбоог эрчимжүүлж, Хятад Мексикийн иж бүрэн стратегийн түншлэлийг баялаг болгон өргөжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэв.


Уртнасан