Худалдаа ивээх үзэл гарцгүй гэдгийг бүгд ойлгох ёстой
2024-06-04 16:47:16
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 4-нд хуралдуулсан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж сэтгүүлчийн асуултад хариулав. 

Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Боррел 2-нд өгсөн ярилцлагадаа, “энэ цаг үед Хятадтай харилцаа холбоогүй байх боломжгүй, бид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа явуулахыг хүсэж байна" гэж хэлсэнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, бид Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгчийн байр суурийг анхааралдаа авсан. Хятад Европын эдийн засгийн харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих юм гэж Хятад улс үзэж ирсэн. Худалдааг ивээх үзэлд гарц байхгүй, нээлттэй хамтын ажиллагаа сайн сайхныг бүтээнэ. Хятад улс, Европын холбоо нь эдийн засаг, худалдааны хоёр дахь том түнш. Иймд хоёр тал маш гүнзгий уялдаа холбоотой болсон гэжээ.