Исландын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид баяр хүргэв
2024-06-04 19:45:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 6-р сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хадера Томасдоттирт захидал илгээж, түүний Исландын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин онцлохдоо, сүүлийн жилүүдэд Хятад Исландын харилцаа эрчтэй сайн хөгжиж байна. Хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, бохирдолгүй халаалт, соёл, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тогтвортой ахиж, тасралтгүй шинэ үр дүнд хүрч байна. Би Хятад Исландын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тантай хамт, хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад Исландын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна.