Арабын орнуудын гадаад харилцааны сайд нар хуралдав
2024-06-04 15:33:41
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 3-нд, АНЭУ, Саудын Араб, Катар, Иордан, Египет тэргүүтэй 5 улсын Гадаад харилцааны сайдууд Газын зурвасын асуудлаар хуралдав.

Газын зурваст урт хугацаанд гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг солилцох гэрээний тухай ярилцсан байна. Тухайн санаачилгыг эерэгээр хүлээн авч шийдвэрлэх нь чухал бөгөөд урт хугацаанд гал зогсоож, Газын зурваст тусламж үзүүлж, эндхийн ард олныг гаслан зовлонгоос ангижруулах нь гол зорилго юм гэдгийг сайд нар онцолсон гэж АНЭУ-ын ГХЯ мэдэгджээ.

Изриалийн арми Газын зурвасаас бүрмөсөн гарах ёстойг сайд нар илэрхийлж, бүх талын төлөвлөгөөний хүрээнд Газын зурваст сэргээн босголт эхлүүлж, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн "Хоёр орны төсөл"-ийг хэрэгжүүлэх ёстойг мэдэгдэлд дурдсан байна.


Уртнасан