Хонконгийн оюутнууд С919 онгоцоор Шанхайд ирэв
2024-06-05 15:14:41
Share
Share this with Close
youtube WeChat

△С919 онгоц Шанхайн Хунчяо олон улсын нисэх онгоцны буудалд буулаа

Хятадад үйлдвэрлэсэн том нисэх онгоц С919 онгоцоор Хонконгийн оюутан залуус Шанхайд ирлээ. Захиалгат нислэгээр Шанхайд ирсэн Хонконгийн оюутан залуус найман долоо хоног дадлага хөтөлбөрт хамрагдах юм.

△Хонконгийн залуус, оюутнууд Шанхайн Хунчяо нисэх онгоцны буудалд  зургаа татуулжээ

2023 оны 5-р сарын 28-нд China Eastern Airlines компани C919 онгоцоор MU9191 анхны нислэг үйлджээ. Шанхайгаас Бээжин хооронд ниссэнээр энэ загварын онгоц зорчигч тээврийн анхны нислэгээ амжилттай хийжээ.

Нэг жилд C919 том онгоц 2000 гаруй удаагийн нислэгээр 6000 цагийн нислэг үйлдэж, 300 мянган зорчигч тээвэрлэсэн байна. Нислэгийн зорчигчдын ачааллын дундаж нь 80 хувьд хүрээд байна.