Филиппин утсан хүүхэлдэй болж байна уу
2024-06-05 23:51:05
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдес Маркос 21 дэх удаагийн Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр илтгэл тавьж, “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц” болон “Өмнөд тэнгисийн арбитрын шүүх”-ийн шийдвэр хоёулаа Филиппиний хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өмнөд тэнгисийн тухай Филиппиний бодлогын тулгын чулуу болно гэв. Мөн тэрээр Хятадад хандан хатуу мэдэгдэл хийж, Филиппин газар нутгийн асуудлаар буулт хийхгүй гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятад улс байр сууриа тодорхой илэрхийлж, зөрчил, өдөөн хатгалгад хангалттай тэвчээртэй хандаж буй хэдий ч  энэ нь хэмжээ хязгаар гэж байдаг.  Ашиг сонирхол, олз алдагдлаа сайтар тунгаан бодож, зөвшилцөл, яриа хэлцлийн замдаа эргэн орохыг холбогдох улс оронд хүсжээ.

  

Энэ оны 2-р сард Филиппиний Сенат 2016 оны "Өмнөд тэнгисийн арбитрын шүүх"-ийн хууль бус шийдвэрийг дотоодын хууль тогтоомжийн хэлбэрээр баталгаажуулах зорилгоор "Тэнгисийн бүс нутгийн тухай хууль"-ийг баталсан. Үүнд Хятадын Хуан Янь арал, Наньша арлуудын олон арал олтрог болон эргэн тойрны усан хилийг Филиппиний хилд хамруулсан байна.

Түүхийн үнэнийг өөрчлөх боломжгүй юм. Филиппин бол түүхэндээ Испани, АНУ-ын колоничлолд байсан арлуудын улс юм. Түүний нутаг дэвсгэрийн хамрах хүрээг 1898 оны "Испани-Америкийн энх тайвны гэрээ", 1900 оны "Филиппиний захын арлуудыг олгох тухай Испани-Америкийн гэрээ", 1930 оны "Британийн Хойд Борнео ба Америкийн Филиппиний хоорондох хил хязгаарыг тогтоох тухай гэрээ" зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу тодорхойлсон. Хятадын Нанша арлууд болон Скарборо Шоал нь дээр дурдсан гэрээнд заасны дагуу Филиппиний нутаг дэвсгэрт хамаарахгүй. Өнгөрсөн зууны 1950-иад оноос хойш Филиппин олон улсын тэнгисийн тогтолцоог бий болгож, цаашид шинэчлэхийг далимдуулан далайн эрх мэдлийнхээ цар хүрээг өргөтгөх дотоодын хууль тогтоомжийг тасралтгүй баталж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн ашиг сонирхолд ноцтой халдаж, “НҮБ-ын дүрэм”-ийг багтаасан  олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн юм.

2013 онд АНУ-ын “Ази-Номхон далайн бүс нутгийг тэнцвэржүүлэх” стратегийн хүрээнд Филиппин улс дангаараа “Өмнөд  тэнгисийн арбитрын шүүх”-ийг санаачилж, хууль дүрмээр далдалсан улс төрийн шоу хийжээ. Өмнөд тэнгис дэх Хятад Филиппиний маргааны гол цөм нь нутаг дэвсгэрийн асуудал, энэ талаар “ НҮБ-ын Далайн хуулийн конвенц”-д  ямар ч хяналт байхгүй. Филиппиний энэ үйлдэл нь Хятад Филиппин хоёр талт хэлэлцээгээр маргааныг шийдвэрлэх гэрээг зөрчсөн, мөн Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглалд заасан амлалтаас няцаж, НҮБ-ын хуулийн тухай конвенцын хязгаарлах заалтаас зөрчсөн байна. "Өмнөд тэнгисийн арбитр" гэгч нь эхнээсээ хууль бус бөгөөд олон улсын хуультай адилхан хүчинтэй хэмээн үзэж болохгүй.

Өнгөрсөн зууны 1970-аад онд Хятад Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Өмнөд тэнгисийн асуудлын хоёр орны харилцаанд үзүүлэх нөлөөг ерөнхийд нь тодорхой хүрээнд хянаж байсныг онцлох хэрэгтэй. Харин 2022 онд Маркосын засгийн газар ажлаа авсны дараа Филиппиний хөлөг онгоцнууд Хятадын Рэнь Ай олтрог болон Хуан Янь арлын усан хилд байнга нэвтэрч, Хятад Филиппиний харилцаанд саад учруулсаар ирсэн юм.

Филиппиний их сургуулийн профессор Туазон, АНУ Маркосыг дайны хэрэгсэл, утсан хүүхэлдэй гэж үзэж буйг онцолжээ. АНУ-ын аюулгүй байдлын хуурамч амлалт, хуучин зэвсгийн их хэмжээний нийлүүлэлт, АНУ Филиппинд нэвтэрч, нөлөөлсөн зэргээс болж Филиппиний засгийн газар бүс нутгийн асуудалд Америкийн ноёрхлын төлөөх зүтгэгч болж байна.

Нэмж дурдахад Маркосын гэр бүл АНУ-д асар их хэмжээний нуугдмал хөрөнгө  буй нь Филиппиний засгийн газар АНУ-д бууж өгөхөд хүрсэн гэж олон нийтийн дунд энэ тухай мэдээлэл өргөнөөр тархаж байна. Өмнөд тэнгисийн асуудлаар Хятадыг өдөөн хатгасан Филиппиний үйлдэл нь Филиппиний үндэсний ашиг сонирхлын бус, харин хувийн болон гэр бүлийн ашиг сонирхолд үйлчилсэн байж болзошгүй. Энэ нь Филиппиний дотоодод олон хүний эргэлзэл, шүүмжлэлтэй тулгарсан. Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч асан Ригоберто Тиглао “Бид одоо АНУ-ын утсан хүүхэлдэйн боллоо” гээд одоогийн засгийн газарт хандан “Хятадтай энх тайвнаар зэрэгцэн оршиж сурахыг” уриалав. Филиппиний санал асуулгын OCTA агентлагийн хамгийн сүүлийн үеийн судалгааны тайланд дурдсанаар, Филиппиний иргэдийн  66% нь Маркосын засгийн газарт инфляцийн асуудлыг тэргүүнд шийднэ гэж найдаж байгаа бол Филиппиний иргэдийн дөнгөж 4% нь үндэсний батлан хамгаалах нь хамгийн чухал гэж үзэж байна.