Байнгын гал зогсоож, цэргээ гаргахгүй нөхцөлд хэлэлцээр хийхгүй гэв
2024-06-05 10:59:24
Share
Share this with Close
youtube WeChat


Орон нутгийн цагаар 4-ний орой ХАМАС-ын удирдагчдын нэг Осама Хамдан Ливанд үг хэлэхдээ, Израиль галаа бүрмөсөн зогсоож, зэвсэгт хүчнээ бүрэн эргүүлэн татахгүй тохиолдолд ХАМАС барьцаалсан хүмүүсийг солилцохгүй гэж мэдэгдэв.

Зуучлагч талууд уг асуудлаар Израильтай зөвшилцөж, тэднээс тодорхой байр суурийг авахыг Хамдан уриалаад, Израиль нааштай хариу өгвөл ХАМАС хүлээн зөвшөөрнө гэжээ.

Израилийн батлан хамгаалах арми өчигдөр мэдэгдэл гаргаж, Израилийн хуурай замын цэрэг тагнуулын мэдээлэлд үндэслэн Газын зурвасын төв хэсэгт байрлах Аль Бурейж дүрвэгсдийн хуарангийн эсрэг цэргийн нарийн ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ Израилийн байлдааны онгоцнууд дүрвэгсдийн хуаран дахь ХАМАС бүлэглэлийн зэвсэгт объектуудад агаараас цохилт өгсөн гэжээ.

Палестин-Израилийн мөргөлдөөн бараг найман сар үргэлжилж байна. НҮБ-ын хиймэл дагуулын төвөөс энэ сарын 3-ны өдөр нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд, мөргөлдөөний улмаас Газын зурвас дахь барилгуудын талаас илүү нь сүйрсэн, эвдэрсэн, ан цав гарсан байж болзошгүй гэжээ.

НҮБ-ын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Тор Веннесланд 4-ний өдөр олон нийтийн цахим хуудсаар дамжуулан хэлэхдээ, 3-ны өдөр Газын зурваст очиж, мөргөлдөөний асар их сүйрлийг нүдээр харсан. Газын зурваст тулгараад байгаа хүмүүнлэгийн хямралыг намжаахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж хэллээ.


Уртнасан