Талууд хүлээцтэй байж, үг үйлдлээ хянахыг санал болгож байна гэв
2024-06-05 16:32:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалав. -БНСУ-ын ерөнхий сайд Хан Дак Су зургадугаар сарын 4-нд Төрийн зөвлөлийг хуралдуулж, Өмнөд Солонгос, Хойд Солонгос харилцан итгэлцлээ сэргээх хүртэл “9.19-ийн цэргийн хэлэлцээр”-ийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулав. 

Мао Нин хэлэхдээ, холбогдох мэдэгдлийг бид анхаарч байна. Солонгосын хойгийн энх тайвныг хамгаалах нь холбогдох талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ. Хойгийн нөхцөл байдал сүүлийн үед хурцдаж, талуудын сөргөлдөөн ширүүсч байна. Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдал, холбогдох талууд яриа хэлэлцээ хийж харилцаагаа сайжруулахыг Хятад улс дэмжиж ирсэн. Талууд тэвчээртэй байж, үг яриагаа хянахыг санал болгож байна.