Хятад Энэтхэгийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн гэв
2024-06-05 17:13:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 5-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв.

Энэтхэгийн парламентын доод танхимын 18 дахь удаагийн сонгуулийн дүн гарч, ерөнхий сайд Нарендра Модигийн удирдсан Энэтхэгийн Ардын намд багтдаг Үндэсний ардчилсан холбоо ялалт байгуулжээ. Хятадын байр суурь сонирхож байна? гэсэн сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа, Энэтхэгийн сонгуулийн дүн гарч, ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг Энэтхэгийн Ардын нам, тухайн намын багтдаг Үндэсний ардчилсан холбоо сонгуульд ялалт байгуулсан мэдээг бид хүлээн авч, баяр хүргэж байна. Хятад Энэтхэгийн эрүүл саруул, тогтвортой харилцаа хоёр талын хамтын ашиг тусад нийцнэ. Мөн тухайн бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван хөгжилд ч тустай. Энэтхэгийн талтай хамтдаа хоёр орон, хоёр орны ард түмний язгуур ашиг тусыг эрхэмлэж, их талыг чухалчлан ирээдүйд хандаж, хоёр орны харилцааг эрүүл саруулаар урагш хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэв.


Уртнасан