9.2 сая судан хүн дүрвэсэн
2024-06-05 11:04:48
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 4-нд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн тайланд, Суданы мөргөлдөөний улмаас 9.2 сая хүн дүрвээд байна гэлээ. Үүнээс 7.1 сая хүн Суданы дотооддоо дайжсан. 1.9 сая хүн Өмнөд Судан, Чад, Египет зэрэг хөрш орнууд руу дүрвэсэн. 

Дүрвэгсдийн ихэнх нь хоол хүнс, ундны ус, эмнэлгийн хэрэгсэл зэрэг тусламж яаралтай авах шаардлагатайг тайланд онцолжээ. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн Суданы Зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж, тэлсээр байгаа юм. 

Олон улсын цагаачлалын байгууллагын тайланд, сүүлийн хоёр сард Эль-Фашер хот, түүний ойр орчимд хүчирхийлэл гаарч 130 мянган хүн дүрвэсэн гэлээ.