Худалдаа ивээх үзэл аль ч талд ашиггүй
2024-06-05 16:31:01
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 5-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв.
Худалдааны яамны сайд Ван Вэньтао Европт айлчлал, мөн Хятад Европын эдийн засаг худалдааны талаарх сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа, Ван Вэньтао сайдын Европт хийх айлчлалын тухайд Хятадын Худалдааны яамнаас тодруулахыг зөвлөж байна. Харин Европын Холбооны хямдаар борлуулахын эсрэг мөрдөн шалгалт болоод гаалийн тарифын талаар Хятадын байр суурийг өмнө нь тодорхой өгүүлсэн. Худалдааг ивээх үзэл нь аль ч талд ашиггүй гэж бид үзэж байна. Чөлөөт худалдааг нээлттэй байлгах амлалтаа сахихыг Европын талд хүсэж байна. Хэрэв Европын холбоо Хятад Европын холбооны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хохироох ямарваа арга хэмжээ авбал Хятадын тал ч зүгээр харж суухгүй. Шаардлагатай арга хэмжээ авч, өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалах болно гэв.


Уртнасан