Олон улсын сансар судлаачид Чан Э-6 аппаратыг анхааран хүлээж байна
2024-06-05 09:50:58
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 4-ны өглөө 7 цаг 38 минутад Чан Э-6 аппарат сарны ар талаас авч хөөрөөд тойрог замд орсон. Энэ нь сарны ар талаас дээж авч хөөрсөн анхны тохиолдол юм.

Европын Сансар судлалын товчооны дарга Жозеф Ашбакер хэлэхдээ, Хятадын Чан Э-6 аппарат сансар судлалд онцгой үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэе. Энэ бол гайхамшигтай амжилт. Энэ ажиллагаанд оролцсондоо Европын Сансар судлалын товчоо баяртай байна, бахархаж байна гэжээ.

Пакистаны Сансрын технологийн судалгааны хүрээлэнгийн профессор, Лифаншин дагуулын төсөл хариуцсан Хуршид хэлэхдээ, сарны ар талаас дээж авах нь маш чухал, энэ нь сарны гарал үүслийг судлахад үнэлж баршгүй үнэ цэнтэй.  Шинжлэх ухааны талаас авч хэлбэл энэ удаагийн үүрэг их сорилттой тулгарч байна гэжээ.

Францын Астрофизик, гариг судлалын хүрээлэнгийн профессор Сильвестер Моррис хэлэхдээ, сарны ар талаас дээж авсан тул хиймэл дагуулын тусламжтай байх ёстой. Бидэнд харагддаг наад талаас дээж авахаас тэс өөр зүйл. Энэ бол үнэхээр амжилт. Бидний олон жилийн турш тэсэн ядан хүлээсэн мөрөөдөл юм гэв.

Английн "Nature" сэтгүүлийн цахим хуудсанд, Хятадын сансар судлалын Чан Э-6 сарны ар талд хоёр өдөр хайгуул хийж, сарны үнэт дээж авсан аппарат сарны тойрог замд эргэн орж, эх дэлхийд буцахаар бэлтгэж байна. Энэ нь сарны ар талаас анх удаа дээж авсан явдал гэж тэмдэглэжээ.

 

Уртнасан