Жанчхүү хот 2029 оны цанын төрлийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг авлаа
2024-06-05 20:10:41
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 5-ны үүрээр Олон улсын цанын холбооны \ФИС\ 55 дахь хурал Исландын Рейкьявик хотод болов. Хурлаар 2029 оны ФИС-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг санал хураалтаар тодруулжээ. Үүнд Хятадын Хэбэй мужийн Жанчхүү хот Сноубординг болон чөлөөт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан байна.

Сноубординг болон чөлөөт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  хоёр жилд нэг удаа зохиогддог бөгөөд Олон улсын цанын холбооноос зохион байгуулдаг хамгийн өндөр зэрэглэлийн цанын ерөнхий тэмцээн юм. 2029 оны Жанчхүүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Бээжингийн өвлийн олимпын дараа Хятадад зохиох хамгийн өндөр түвшний цанын тэмцээн бөгөөд Хятад улс анх удаагаа цанын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах тохиолдол юм.