“Тайванийг тусгаарлуулах хүчинд” буруу дохио өгөхөө Америк зогсоох ёстой
2024-06-05 16:30:39
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр хуралдсан Хятадын ГХЯ-ныхэвлэлийн бага хуралд оролцсон сэтгүүлчдийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариуллаа. 

Тайваний нөхцөл байдалтай холбоотой Америкийн талын хэлсэн үг яриатай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг. Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг, бид гаднын хүчний оролцоог эрс эсэргүүцнэ. 

Иймд Америкийн тал "Нэг Хятад"-ын зарчим, Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг тууштай баримталж, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ больж, “Тайванийг тусгаарлуулах хүчинд” буруу дохио өгөхөө даруй зогсоох ёстой гэжээ.