DJ дрон Эверестийн 6000 метрийн өндөрт тээвэрлэлт хийв
2024-06-05 20:02:04
Share
Share this with Close
youtube WeChat

Нисгэгчгүй онгоцны нэрт компани Шэньжэнь хотын DJI инноваци технологийн ХХК өнөөдөр мэдэгдэхдээ, тус компани бусад байгууламжийн туслалцаатайгаар Эверестийн Балбын талд дроноор тээвэрлэлт хийх анхны туршилтаа дуусгалаа. Далайн түвшнээс 5300-6000 метрийн өндөрт өргөгдсөн газарт ачаа тээврийн нисгэгчгүй онгоц хоёр талдаа туршилт хийсэн дэлхийн анхны тохиолдол нь энэ юм, мөн иргэний нисгэгчгүй онгоц хамгийн өндөр газарт ачаа тээвэрлэлт хийсэн рекортыг тогтоожээ.

Туршилт амжилттай болсны дараа, Балбын орон нутгийн нисгэгчгүй онгоцны үйл ажиллагаа эрхэлдэг компани Эверестийн бүсэд дроноор байнгын тээвэрлэлт хийх төслийг эхлүүлсэн бөгөөд үүнд гол нь Эверестийн өмнөд энгэрийн хог хаягдалыг цэвэрлэх зорилготой юм. "Энэ нь ойрын хугацаанд дроноор 1-р бааз руу өдөр шөнөгүй тоног төхөөрөмж тээвэрлэх, мөн баазын үлдсэн хог хаягдал, ялгадсыг цэвэрлэх боломжтой болсон гэсэн үг юм. Бид мөсөн голоор шөнөжин нэвтрэх шаардлагагүй болж, тэр нь илүү олон хүний амийг аврах болно гэж Балбын уулын хөтөч Мингема Шерпа хэллээ.