Тоёота, Мазда, Хонда, Сузуки компаниудыг буруутгав
2024-06-05 10:41:08
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам энэ сарын 3-нд мэдэгдэхдээ, Тоёота, Мазда, Ямаха Мотор, Хонда, Сузуки компаниуд үйлдвэрлэлийн гэрчилгээ авах өргөдөл гаргахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан, үүнд 38 загварын машины оюуны өмчийн гэрчилгээ авахдаа хуурамч мэдээлэл ашигласан гэжээ. 

Мэдэгдэл гарсны дараа Тоёота, Хонда, Мазда компаниудын өндөр албан тушаалтнууд энэ сарын 3-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, тухайн хэргийн төлөө толгой гудайлган уучлалт гуйжээ. Өчигдөр 4-нд Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам Айчи муж дахь Тоёота компанийн төв байранд шалгалт хийсэн байна.