F-35 сөнөөгч онгоц худалдан авах гэрээнд Израиль, АНУ хоёр гарын үсэг зурав
2024-06-05 19:21:15
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн батлан хамгаалах арми өчигдөр, 6-р сарын 4-нд мэдэгдэл нийтэлж, Израилийн Батлан хамгаалах яам Америкийн засгийн газартай Израилийн агаарын хүчинд нэгтгэх "Адил" F-35 сөнөөгч онгоцны гурав дахь ээлжийн худалдан авалт хийх гэрээнд гарын үсэг зурлаа.

Мэдэгдэлд дурдсанаар, 2028 он гэхэд АНУ нийт 25 "Адил" сөнөөгч онгоцыг Израильд нийлүүлж эхлэх бөгөөд жилд 3-5 онгоц нийлүүлнэ. Худалдан авалт дууссаны дараа Израилийн агаарын хүчний арми нийтдээ 75 тэргүүний технологи бүхий ийм нисэх онгоцтой байх болно. Израилийн батлан хамгаалах хүчний цахим хуудсанд мэдээлснээр, Израиль болон АНУ өмнө нь 50 ширхэг F-35 сөнөөгч онгоц худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Мэдэгдэл Израилийн Батлан хамгаалахын сайд Ёав Галантегийн хэлсэн үгнээс иш татаж, "Адил" F-35 сөнөөгч онгоцны гурав дахь ээлжийн худалдан авалт хийсэн нь Израиль, АНУ-ын стратегийн эвслийн давуу талыг харуулж байна гэжээ.