Словенийн парламент Палестиныг хүлээн зөвшөөрөв
2024-06-05 10:08:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-нд Словенийн Үндэсний Ассамблей Палестин улсыг хүлээн зөвшөөрч буйгаа зарлав.

Улсаа байгуулах Палестины хүчин зүтгэл олон жил саад тотгортой тулгарч ирсэн ч Палестин бол нэгэн улс орон гэдгийг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн. Энэ оны тавдугаар сарын 28-нд Норвеги, Испани, Ирландын засгийн газар Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үүнээс өмнө Барбадос, Ямайка, Тринидад ба Тобаго, Багамын арлууд мөн Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ зарласан юм.

 

Уртнасан