Пакистаны ерөнхий сайд ХТРТ-д ярилцлага өгөв
2024-06-05 16:27:42
Share
Share this with Close
youtube WeChat

Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шариф ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Пакистан, Хятад гүн зузаан найрамдалтай. Миний бие Хятадад хийх айлчлалдаа маш их хүлээлттэй байна. Хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Шахбаз Шариф хэлэхдээ, Пакистан, Хятад дотнын найз, гүн зузаан нөхөрлөлтэй. Хоёр орны иргэдийн сэтгэл маш ойр байдаг. Пакистаны хүнд хэцүү цаг үед Хятад улс бидэнд харамгүй туслалцаа үзүүлсэн. Бид үүнийг хэзээ ч мартахгүй. Энэ удаагийн айлчлалаар боломжтой төслүүдийн хөрөнгө оруулалтыг ахиулж, хоёр орны компани хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлж, Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг шинэ шатанд гаргахад бэлэн байна. 

Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг. Пакистаны засгийн газар "Нэг Хятад"-ын зарчмыг үеэс үед баримталж ирсэн. Хятадын дэвшүүлсэн дэлхийн гурван том санаачилгыг Хятадтай хамт хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд Пакистан хүч нэмэрлэх болно гэжээ.