Санкт Петербургийн эдийн засгийн форум нээгдлээ
2024-06-05 16:11:33
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр зургадугаар сарын 5-нд, Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн 27 дугаар форум тус хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдэв.

Форумын зохион байгуулагчийн мэдээллээс харвал, форумд дэлхийн 136 улс, бүс нутгийн 17 мянган зочид төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 3400 төлөөлөл оролцож байна. "Олон туйлт дэлхийн суурь, өсөлтийн шинэ цэг бий болгоё" сэдвээр энэ сарын 5-8-ны хооронд чуулах юм байна.

Санкт Петербургийн форумыг анх 1997 онд зохион байгуулж эхэлсэн байдаг. Эдүгээ ОХУ-ын хамгийн чухал олон улсын эдийн засгийн томоохон форумын нэг болжээ.


Уртнасан