Тэнгисийн орон зай улс төрийн ашиг хонжооны талбар биш
2024-06-05 14:55:54
Share
Share this with Close
youtube WeChat

“Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц” хүчин төгөлдөр болоод 30 жил болж байна. Өнөөдөр, 5-нд хуралдсан Эх газрын тавиур ба “Бүс нутгийн” тогтолцооны шинжлэх ухаан, эрх зүйн асуудлаарх олон улсын долдугаар симпозиумд Хятадын ГХЯ-ны сайдын туслах Мяо Дэюү видео илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ, өнөөгийн дэлхий ертөнцийн хурдтай хувьсал өөрчлөлт дунд тэнгисийн олон улсын дэг журам бас зохицуулагдаж байна. Геополитикийн ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг орнууд конвенцийг буруу тайлбарлан урвуулан ашиглаж, ганц талт үзэл баримталж, тэнгист ноёрхол тогтоохыг санаархаж байна. Хүн төрөлхтний амьдрал, тэнгисийн технологийн шинэчлэл, уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн тэнгисийн засаглалд маш олон асуудал авчирч байна гэжээ. 

Мяо Дэюү хэлэхдээ, “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц” бол нийт хүн төрөлхтний тусын тулд байх ёстой. Бид конвенцийн зорилго, зарчим, тогтоолыг хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Тэнгис далай нь улс орнуудыг харилцан холбох гүүр болохоос, улс төрийн ашиг хонжоо хайх талбар биш. Хятад улс талуудтай хамтдаа “ Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-ийн зорилго, зарчмыг жинхэнэ утгаар хэрэгжүүлж, олон талт үзлийг баримталж, тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.