Хүнсний хаягдал тосноос онгоцны түлш гаргаж авав
2024-06-05 14:58:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр зургадугаар сарын 5-нд Хятадад гаргаж авсан био-агаарын түлшээр C919 болон ARJ21 хоёр онгоцыг цэнэглэж нислэг үйлдэв.

Энэ хоёр онгоцыг Хятад улс бие даан судлан бүтээж, дотооддоо зорчигч тээврийн нислэгт ашиглаж байгаа юм. Бүс нутгийн ARJ21 онгоц Шаньдуны Дун Ин нисэх буудлаас, зорчигч тээврийн том оврын C919 онгоц Шанхайн Пудун нисэх онгоцны буудлаас хөөрч нэг цаг нисээд буужээ. Туршилтын нислэгт ашигласан түлшийг нийтийн хоолны хаягдал тосноос боловсруулж, онгоцны стандарт түлштэй 40 хувийн харьцаатай хольсон байна. Энэхүү амжилттай нислэг нь Хятадад агаарын тээврийн ногоон технологи хөгжүүлэхэд гарсан чухал дэвшлийг илтгэж байна. 


Уртнасан