Ногоон дэлхийгээ хамгаалъя гэвэл ногоон бүтээгдэхүүнд татвар нэмэх хэрэггүй
2024-06-05 17:13:27
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 5-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, сэтгүүлчийн асуултад хариулав. 

-Өнөөдөр дэлхийн байгаль орчны 53 дахь өдөр тохиож байна. Сүүлийн үед зарим улсууд худалдааг ивээх үзэл ашиглаж, Хятадын ногоон хөгжлийн бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмэгдүүлж, нүүрстөрөгчийг багасгах дэлхийн шилжилтэд саад учруулж байна. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай байна вэ? 

Мао Нин дээрх асуултад хариулахдаа, өнөөдөр дэлхийн дэлхийн байгаль орчны өдөр төдийгүй Хятадын байгаль орчныг хамгаалах өдөр тохиож байна. Хятад бол агаарын чанараа хамгийн хурдтай сайжруулсан дэлхийн орон. Хятад улсад 40 жил дараалан ойн талбай, ойн нөөц нэмэгдсэн. Сүүлийн 10 жилд салхинаас эрчим хүч гаргаж авах зардал 60 хувиар, нарнаас эрчим хүч гаргаж авах зардал 80 хувиар буурсан нь Хятадын инноваци, Хятадын үйлдвэрлэлтэй шууд холбоотой гэж олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг мэдээлжээ. Иймд бид ногоон дэлхийгээ хамгаалах ёстой, гэхдээ ногоон бүтээгдэхүүнд шалтаг гарган татвар нэмэх худалдааг ивээх үзэл бидэнд хэрэггүй гэжээ.