Лаосын Вьентьянд Зүүн Азийн улсуудын уулзалт болно
2024-06-05 17:18:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр 5-нд хэвлэлийн бага хурал даргалан хуралдуулав. Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх дээд түвшний албан ёсны уулзалтууд Лаосын Вьентьян хотод болно. Энэ талаар мэдээлэл өгнө үү? гэсэн сурвалжлагчийн асуултад  Мао Нин хариулахдаа, АСЕАН-ны ээлжит дарга орны хувьд Лаос улс зургадугаар сарын 7-8-нд АСЕАН, мөн Хятад, Япон, Өмнөд Солонгосын дээд албан тушаалтнууд хурал, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ны бүсийн форумын ахлах албан тушаалтнуудын хурлыг Вьентьянд хийнэ. Хятадын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох юм.

Уулзалтаар талууд "АСЕАН: Харилцаа холбоо, уян хатан байдлыг бэхжүүлэх нь" сэдвийн хүрээнд Зүүн Азийн хамтын ажиллагааг дүгнэж, хөгжлийн чиг хандлагын талаар ярилцаж, олон төрлийн механизмаар хамтын ажиллагааг ахиулах тухай зөвшилцөж, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцоно. Мөн энэ онд болох Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалтад бэлтгэнэ. Зүүн Азийн хамтын ажиллагаанд тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулахын төлөө уулзалтад оролцож буй талуудтай гүнзгий харилцаа солилцоо өрнүүлэхийг Хятад улс хүсэж байна гэв.