Украины Гадаад хэргийн дэд сайд Хятадад айлчиллаа
2024-06-06 19:00:01
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 6-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Украины Гадаад хэргийн дэд сайдын Хятадад хийсэн айлчлал болон Швейцарт удахгүй болох Украины энх тайвны дээд хэмжээний уулзалтын талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Мао Нин хэлэхдээ, өчигдөр Хятад, Украин хоёр тал Бээжинд хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын зөвшилцөл хийж, хоёр орны харилцаа, Украины хямрал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон гэжээ.

Швейцарт болох Украины энх тайвны бага хурлын асуудлаар тэрээр хэлэхдээ, бид Хятадын талын байр суурийг олон удаа тодорхойлсон, энхийн хэлэлцээг өөрийн арга хэлбэрээр дэмжиж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө талуудтай хамтаар зүтгэнэ гэв.