Орос, Украины байлдааны тайлангаа шинэчлэв
2024-06-07 10:28:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6 дугаар сарын 6-нд Орос, Украин дайны тайлангаа шинэчилжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалах яам 6-нд мэдэгдэхдээ, Оросын арми өнгөрсөн 24 цагийн дотор өмнө фронтод өөртөө илүү ашигтай байрлал эзэлж, Украины зэвсгийн агуулах, дрон хөөргөх цэг, гадаадын хөлсний цэргийг байрлуулж буй түр цэг зэрэгт цохилт өгсөн бөгөөд Украины армийн олон тооны пуужин, дроныг устгасан гэжээ. 

Украины ЗХЖШ мөн өдөр нийтэлсэн дайны тайландаа, Оросын армитай олон чиглэлд хэдэн аван удаа тулалдсан, Покровскийн чиглэлд тулалдаан хамгийн ширүүн өрнөж байна гэжээ.