Ши Жиньпин, Шахбаз Шариф нар уулзав
2024-06-07 20:03:29
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 7-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Пакистаны ерөнхий сайд Шахбаз Шарифтай уулзав. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Пакистан бол уул усаараа холбогдсон сайн хөрш, харилцан итгэлцсэн сайн анд, бие биедээ тусалдаг сайн түнш, жаргал зовлонгоо хамтатгасан сайн ахан дүүс юм. Хятад, Пакистаны бүх цагт хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа үргэлжлэн гүнзгийрүүлж, олон нийтийн санаа бодолд суурилсан үндэс суурь, хүчирхэг их дотоод хүчин, өргөн уудам хөгжлийн хэтийн төлөвтэй юм. Пакистаны талтай бие биенээ тууштай дэмжиж, хамтын ажиллагааны хэлхээ холбоогоо бэхжүүлж, стратегийн зохицуулалтаа гүнзгийрүүлэн, шинэ эриний нэн нягт Хятад, Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна. 

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад Пакистаны өнө мөнхийн найрамдлын гол зангилаа нь хоёр тал харилцан ойлголцож, харилцан итгэлцэн, тууштай дэмжиж ирсэнд байгаа. Хятадын язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар Хятад улсыг урт хугацааны турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Пакистанд баярлан талархаж байна. 

Шахбаз Шариф хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс ядуурлыг бууруулах, авилгатай тэмцэх, хөгжлийн чиглэлээр дэлхийн анхаарлыг татсан томоохон амжилтад хүрсэн. Ши Жиньпин дарга алсын хараатай, гарамгай удирдагчийн хувиар Пакистаны ард түмэн болон дэлхийн ард түмний бахархал хүндэтгэл, өндөр үнэлгээг хүлээсэн юм. Ши Жиньпин дарга бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө анхаарал хандуулж, дэлхийн энх тайвныг идэвхтэй дэмжиж, сөргөлдөөн биш яриа хэлэлцээг чухалчилсаар ирсэн. Мөн "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт, дэлхийн гурван том санаачилгыг хамтран хэрэгжүүлэхийг санал болгосон. Өнөөдрийн дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг шийдэж, илүү энх тайван, үзэсгэлэнтэй дэлхий ертөнц байгуулахад стратегийн удирдамж хангасан. Үүнийг Пакистан улс өндрөөр үнэлж, бүрэн дэмжиж ажиллахад бэлэн байна. Пакистан бол Хятадын хамгийн найдвартай анд, түнш байх болно. “Нэг Хятад”-ын зарчим бол Пакистаны засгийн газрын гуйвшгүй амлалт бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг. Тайвань, Төвөд, Шиньжян, Өмнөд тэнгис зэрэг үндсэн ашиг сонирхлын асуудлаар Хятад улсын байр суурийг Пакистан цаашид ч тууштай дэмжих болно гэжээ.