Дани, Грек зэрэг орнууд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдлоо
2024-06-07 09:34:13
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 6-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд санал хураалтаар Дани, Грек, Пакистан, Панам, Сомали зэрэг орнуудыг 2025-2026 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор сонгожээ.

НҮБ-ын сонгуулийн холбогдох арга хэмжээний дагуу, гишүүн орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд дөрвөн бүсэд хуваагдан санал хураалт явуулдаг. Дани, Грек, Пакистан, Панам, Сомали зэрэг орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гуравны хоёроос дээш санал авч, Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүн орон болжээ.  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 15 гишүүн оронтой, тэр дундаа Хятад, Франц, Орос, Их Британи, Америк нь байнгын гишүүн орон, бусад 10 нь байнгын бус гишүүн орнууд юм.

Байнгын бус 10 гишүүн орон нь Африкаас 3, Ази номхон далайн бүс, Латин Америк, Карибын тэнгис, Баруун Европ зэргээс тусбүр 2, Зүүн Европоос 1 орон ажиллана.

Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орны бүрэн эрхийн хугацаа 2 жил бөгөөд жил бүр 5 бүс нутгаас 5 суудлыг сонгуулиар сольдог бөгөөд улиран сонгогдож болохгүй юм. Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орон ээлж дараалан нэг сарын хугацаатай жижүүр дарга орноор ажилладаг дүрэмтэй.