Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийн хэлэлцээр байгуулсанд баяр хүргэв
2024-06-07 10:38:09
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 6-нд Хятад-Киргиз-Узбекистан гурван орны засгийн газар хоорондын төмөр замын төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Бээжинд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин, Киргизийн ерөнхийлөгч Садыр Нургожоевич Жапаров, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар видеогоор баяр хүргэжээ. 

Ши Жиньпин: Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам бол Хятад улс болон Төв Азийн дэд бүтцийн түншлэлийн стратегийн чанартай төсөл бөгөөд гурван орон “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны бэлэг тэмдгийн шинжтэй төсөл юм. 

Гурван орны засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь цаашид Хятад-Киргиз-Узбекистаны төмөр замын төслийн бүтээн байгуулалтад хууль эрх зүйн үндэслэл хангаж, Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам төлөвлөгөө хөрсөн бууж хэрэгжиж байгаа бөгөөд гурван орон хамтран ажиллаж, хамтдаа хөгжлийг эрэлхийлэхийн тууштай шийдвэр зоригийг олон улсын хамтын нийгэмлэгт харуулж байгаа болно. 

Киргиз, Узбекистан хоёр оронтой хамтран үргэлжлүүлэн хичээн чармайж, төслийн барилгын бэлтгэлийг сайтар хангаж, гурван орон, гурван орны ард түмэнд үр өгөөж хүртээж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тус болох стратегийн чанартай эл замыг эртхэн ашиглалтад оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.