Антонио Гутерриш гал зогсоохыг Ливан, Израилд уриалжээ
2024-06-07 10:25:07
Share
Share this with Close
youtube WeChat

Ливан, Израил хил залгаа бүсдээ яаралтай гал зогсоох ёстой гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш орон нутгийн цагаар 6-р сарын 6-нд хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ. 

Антонио Гутерриш: Хилийн бүсэд тулалдах нь Ливан, Израилын хилийн түр хугацаатай "цэнхэр шугам"-ын ойролцоох хорооллыг хохироогоод зогсохгүй хоёр талын нутаг дэвсгэрт гүнзгий нөлөөлж, улмаар бүс нутагт маш хүнд нөхцөл байдал үүсгэх болзошгүйд санаа зовж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1701-р тогтоолыг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ гэсэн амлалтаа талууд биелүүлэн, даруй гал зогсоохыг шаардаж байна. Хүчирхийллийг эцэслүүлэхийн төлөө авч буй дипломат болон улс төрийн бүх хүчин чармайлтыг НҮБ үргэлжлүүлэн дэмжих болно гэжээ.