Хятадын тэнгисийн хамгаалалтын алба эргүүлийн хууль сахиулах ажиллагаагаа чангатгана
2024-06-07 19:57:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын тэнгисийн хамгаалалтын албаны төлөөлөгч Гань Юй хэлэхдээ, 6-р сарын 7-нд Хятадын тэнгисийн хамгаалалтын 2501-р анги Дяо Юй Дао арлын усан хилд эрхээ хамгаалах эргүүлийн үйл ажиллагаа явуулсан нь бидний үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг баталгаажуулах ердийн арга хэмжээ юм. Мөн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, Японы сүүлийн үеийн сөрөг үйлдлүүдийн эсрэг авч буй шаардлагатай арга хэмжээ мөн гэжээ.

Дяо Юй Дао арал түүнчлэн түүний эргэн тойрны харьяа арлууд бол уулаасаа Хятадын нутаг дэвсгэр юм. Үг хэллэг, үйл ажиллагаандаа болгоомжтой хандаж, өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг Японы талд сануулж буй бөгөөд Хятадын тэнгисийн хамгаалалтын алба хуулийн дагуу Хятадын харьяа усан хилд эргүүлийн хууль сахиулах ажиллагаагаа чангатгаж, хууль зөрчих, өдөөн хатгах оролдлогыг эрс таслан зогсооно.