Үйлчилгээний худалдааны импорт экспорт 16.8 хувь өсөв
2024-06-07 15:08:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яамны албан ёсны веб сайтын мэдээллээс үзэхэд, Энэ оны эхний дөрвөн сард Хятадын үйлчилгээний худалдаа хурдацтай үргэлжлэн нэмэгдэж, үйлчилгээний салбарын импорт экспорт 2 их наяд 431 тэрбум 960 сая юань болж, өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар нэмэгджээ. Экспорт 984 тэрбум 690 сая юань болж 11 хувиар, импорт 1 их наяд 447 тэрбум 270 сая юань болж 21.2 хувиар өсөв. Үйлчилгээний худалдаа 462 тэрбум 580 сая юанийн балансын алдагдалтай гарсан байна.

Эхний дөрвөн сард аялал жуулчлал хурдтай нэмэгдэж, аялал жуулчлалын үйлчилгээний импорт экспорт 660 тэрбум 30 сая юань болж, үйлчилгээний худалдааны хамгийн том салбар болоод байна.