ХТРТ судалгааны хүрээлэнгээ байгуулав
2024-06-07 14:59:59
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 7-ны өдөр Хятадын Төв радио телевиз судалгааны хүрээлэнгээ Бээжинд албан ёсоор байгуулав. Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ын ерөнхий захирал Шэнь Хайшюн, Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч бөгөөд Түүхийн академийн захирал Гаошян нар нээлтийн ёслолд оролцжээ. 

Шинээр байгуулагдаж байгаа судалгааны хүрээлэн нь улс орны стратегийн хэрэгцээнд анхаарч, хэтийн төлөв, зорилтот болон нөөцийн бодлогын талаар судалгаа хийнэ. Түүний зэрэгцээ дэлхийд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг цуглуулж, онолын судалгаа хийж, мэргэжилтэн бэлтгэж, туршлага, эрэл хайгуулыг нэгтгэсэн платформ бий болгохыг зорих юм.