Филиппин Рэнь Айжяо арлыг үүрд эзлэхийг горидох хэрэггүй
2024-06-07 19:45:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Филиппиний Зэвсэгт хүчний нэг өвчтэй ажилтныг Рэнь Айжяо арлаас шилжүүлэхэд Хятадын далайн эргийн хамгаалалтын хүчин саад учруулсан гэж Филиппиний эргийн хамгаалалтын хүчин буруутгаж байна. Энэ талаар Хятад улс хэрхэн үзэж байна гэж сэтгүүлч асуужээ. 

Мао Нин хэлэхдээ, Рэнь Айжяо арлын асуудлаарх Хятадын байр суурь тодорхой юм. Хэрэв Филиппиний тал Хятадад урьдчилан мэдэгдсэн бол бид Филиппиний талд "саатагдсан цэргийн хөлөг онгоцод шаардлагатай амьжиргааны хэрэгслийг хүргэж, холбогдох ажилтнуудаа шилжүүлэхийг зөвшөөрөх байсан. Гэтэл Филиппиний тал үүгээр шалтаг болгон “саатагдсан цэргийн хөлөг онгоц” руу барилгын материал тээвэрлэж, Рэнь Айжяо арлыг үүрд эзлэхийг оролдохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.