Хятадын үхрийн махны 10 хувь, хонины махны 20 хувь, сүүний 17 хувийг Өвөр Монголоос нийлүүлдэг
2024-06-07 15:50:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны өнөөдрийн /2024.06.07/ хэвлэлийн бага хуралд ӨМӨЗО-ны намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өөртөө Засах Орны дарга Ван Лишя мэдээлэл хийв.

Ван Лишя хэлэхдээ, Өвөр Монгол 20 гаруй төрлийн ашиг малтмалын нөөцөөрөө Хятад улсад тэргүүлдэг. Газар нутаг, тариалангийн талбай, тал хээр, ой шугуйн хэмжээгээр үндэсний хэмжээнд эхэнд жагсдаг. Нарны эрчим хүчний нөөцөөр нэгд, салхины эрчим хүчний нөөцөөр хоёрт жагсдаг. 

Өвөр монгол бол хөдөө аж ахуйн том муж. Үхэр, хонины мах, үнээний сүү, ямааны ноолуурын гарцаар улсдаа тэргүүлдэг. Хятадын үхрийн махны 10 кг тутмын 2 кг нь, хонины махны 10 кг тутмын 1 кг, 6 аяга сүүний 1 аяга, ноолуурын 50 хувийг Өвөр Монгол гаргадаг. 

Түүнчлэн Өөртөө засах орон үр тарианы үйлдвэрлэлийн том муж юм. Газар тариалангийн талбайн хэмжээгээр Хятадын таван том мужийн нэг бөгөөд таван жил дараалан үр тарианы ургац 35 сая тонн давлаа. 

Өвөр Монгол хилийн 20 гаруй боомттой. Олны сайн мэдэх Хятад-Оросын хилийн хамгийн том боомт Манжуураар хоёр орны хооронд хийгдэх худалдааны 65 хувь нэвтэрдэг. Эрээн боомт бол Хятад-Монголын хилийн хамгийн том эх газрын боомт юм. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна. 2023 онд импорт, экспорт 30.4 хувиар нэмэгдэж, үндэсний хэмжээнд 3 дугаарт жагссан байна. Өөртөө Засах Орны хилийн боомтуудаар нэвтэрч буй барааны нийт хэмжээ 100 сая тонн давж, Хятадын эх газрын хилийн боомтын бараа нэвтрүүлэлтийн шинэ рекорд тогтоолоо гэжээ.