Анвар Ибрахим Өмнөд тэнгисийн асуудлаар байр сууриа илэрхийлэв
2024-06-08 15:31:55
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 6-нд Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим Куала Лумпурт хэлэхдээ, Хятадын Өмнөд тэнгисийн асуудалд гадны хүчин оролцохыг эсэргүүцэж байна гэжээ. 

Ази Номхон далайн бүсийн 37 дахь дугуй ширээний уулзалтын үеэр Филиппиний төлөөлөгчийн асуултад хариулахдаа Анвар Ибрахим, Хятадын Өмнөд тэнгисийн асуудалд гадны хүчин оролцох ёсгүй. Ингэвэл Хятадын Өмнөд тэнгисийн байдлыг улам ээдрээтэй болгоно гэжээ. 

Тэрээр мөн АСЕАН-ы орнууд болон Хятад улс хамтарч Хятадын Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах байр суурийг ахин нотлов. 

Малайз улс 2025 онд АСЕАН-ы ээлжит жижүүр дарга орон болно.