Далайн гаралтай хүнс дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэх боломжтой
2024-06-08 15:16:57
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зургадугаар сарын 7-нд тайлан гаргажээ. "Дэлхийн загас агнуур ба далайн гаралтай бүтээгдэхүүн 2024 оны тайлан" (SOFIA)-д 2022 онд дэлхийн загас агнуур болоод далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл 223.2 сая тонн болсон нь 2020 онтой харьцуулбал 4.4 хувиар өссөн байна. Үүний дотор усанд үржүүлдэг далайн амьтан, ургамал 130.9 сая тонн болж дээд амжилт тогтоов. Далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл ийнхүү загас агнуураас анх удаа давж, дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдвэрлэхэд итгэл төрүүлж байна.

Дэлхий дахинд усан аж ахуйгаас гаргаж авдаг бүтээгдэхүүний хэрэглээ өссөөр байна. 2022 онд 160 сая тонн орчимд хүрсэн. 1961 оноос хойш эдгээр бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтийн дэлхийн хүн амын жилийн өсөлтөөс бараг хоёр дахин их байсан. Энэ нь хүнсний аюулгүй байдал, хангамж хүрэлцээг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байсан юм гэж тайланд дурдсан байна.