Йонс Столтенберг: Оросын нутаг дээрх цэргийн объектод Украин цохилт өгөх эрхтэй
2024-06-08 15:30:41
Share
Share this with Close
youtube WeChat

Шведэд айлчилж буй НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йонс Столтенберг орон нутгийн цагаар 7-нд, Олон улсын хуулийн дагуу Орос дахь цэргийн бай руу Украин довтлох эрхтэй. Украин энэ үүргээ гүйцэтгэхэд НАТО туслах ёстой гэжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцохдоо, Украинд өндөр нарийвчлалтай алсын тусгалтай зэвсэг өгч, Оросын нутагт байгаа цэргийн обьект руу довтлохыг Украинд зөвшөөрнө гэж зарим улс мэдэгдсэн. Үүний хариуд Орос агаарын довтолгооноос хамгаалах системээ сайжруулж, адил хариу барьж болзошгүй гэжээ.