Хятадын санаачилсан төслийг санал нэгтэй баталлаа
2024-06-08 15:27:02
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулган "Соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр" бий болгох тухай Хятадын санаачилсан тогтоолыг баталлаа.

Соёл иргэншлийн ололт амжилт бол хүн төрөлхтний нийгмийн хамтын эх баялаг юм гэдгийг тодорхойлж, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах, хүн төрөлхтний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, хамтын ахиц дэвшилд хүрэхэд соёл иргэншлийн яриа хэлцэл чухал үүрэг гүйцэтгэж буйг онцолж, адил бус соёл иргэншлийн хооронд тэгш яриа хэлцэл өрнүүлэх, харилцан хүндэтгэхийг дэмжиж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгын гол үзэл баримтлалыг тусгаж, жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр болгохоор шийдвэрлэжээ.

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанд тогтоолын төслийг танилцуулахдаа, өнөө үед олон хямрал сорилт давхцаж, дэлхий нийт үймээн самуун, өөрчлөлтийн шинэ үед татагдан орж, хүн төрөлхтөн түүхийн ахин нэг уулзварт ирээд байна. Ийм нөхцөл байдалд, соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр тогтоохыг Хятад улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейд санал болгож байгаагийн зорилго нь ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл үзлийг арилгах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын харилцаа холбоог ахиулах, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд соёл иргэншлийн яриа хэлцлийн чухал үүргийг бүрэн ашиглаж, хүн төрөлхтөн тулгарсан сорилтоо эв нэгтэй даван туулахад эерэг хүч болох юм. Энэ нь Хятад улс олон талт үзэл болон НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж, зуун жил тохиогоогүй эрс өөрчлөлтийн өмнө том гүрний үүрэг гүйцэтгэж буйг харуулж байна гэжээ.