Америк тэргүүтэй барууны орнууд дайныг хөөргөдсөөр байна гэв
2024-06-09 14:49:49
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 7-нд НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Анна Евстигнеева Аюулгүйн зөвлөлийн хуралд хэлэхдээ, Америк болон барууны орнууд хүмүүнлэгийн байдалд санаа зовсондоо биш, удирдагч чиглүүлэгч байхын тулд Украиныг дэмжсээр байна гэжээ.

Анна Евстигнеева цааш нь, Орос Украины мөргөлдөөний асуудлаар Аюулгүйн зөвлөлийн хуралдаж оролцож буй барууны төлөөлөгчид Украины хүмүүнлэгийн байдал, ард иргэдийн зовлон зүдгүүрт чин сэтгэлээсээ санаа зовж байгаа юм биш. Оросын хил орчмын нутаг, тэндхийн хүмүүсийн амьдралыг огт тоомсорлохгүй. Тэд дэлхийн аль нэгэн газрын байдалд санаа зовдоггүй. Америк, Европ хоёул Украины асуудалд биш, гол нь удирдагч байх зогрилгоор геополитикийн зорилгын төлөө дайныг хөөргөдөж байна гэжээ.