Мирьяна Сполярич-Эггер ХТРТ-д ярилцлага өгөв
2024-06-09 16:41:42
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхий ертөнц дайны хөлд нэрвэгдэж, мөргөлдөөн гарахад олон улсын олон байгууллага хохирогчдыг аврахын тулд аюултай бүсэд мэргэжлийн хүмүүсээ илгээдэг. Төлөөлөх гол байгууллага нь Олон Улсын Улаан Загалмайн Хороо байдаг. ОУУЗХ-ны ерөнхийлөгч Мирьяна Сполярич-Эггер өнгөрсөн жил Газын бүсэд 12 удаа очиж ажиллажээ. Тэрээр нөхцөл байдлыг "Газын бүс сүйрлийн ирмэг дээр байна" гэж тодорхойлов. 

Хятадын Төв Радио Телевизид ярилцлага өгөхдөө тэрээр Газад болсон хүмүүнлэгийн гамшгийг бууруулахын тулд олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн ажиллах ёстой, энх тайвныг хэрхэн сахиж, хөгжлийг дэмжих ёстой вэ зэрэг сэдвээр санал бодлоо илэрхийлэв. Мирьяна Сполярич-Эггер хэлэхдээ, харсан бүхэн зүрх шимшрэм байсан. Өлсгөлөн, дайн хичнээн олон мянган гэм зэмгүй иргэдийн амь насыг авч одов. Хүүхдүүд өнчрөн үлдэж, эмнэлгийн систем сүйрлийн ирмэг дээр байна. Хүмүүнлэгийн үйлс энх тайвны төлөөх эхний алхам байх ёстой гэжээ.