Малайзын ETS-3 хурдны галт тэргийг Хятадад үйлдвэрлэв
2024-06-09 16:48:24
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 7-нд, Хятадын CRRC компанид үйлдвэрлэсэн Малайзын шинэ загврын ETS-3 хурдны галт тэргийг Хүнань мужийн Жүжөү хотод туршив. Хятадын компанийн бүтээсэн ETS болон ETS-2-ийн дараа Малайзад тусгайлан үйлдвэрлэж өгч байгаа гурав дахь үеийн хурдны галт тэрэг юм. Малайзын баруун эргийн 950 км урт хурдны замд энэ галт тэргийг ашиглана. 

CRRC компани 2010 оноос хойш Малайзын төмөр замын транзит тээврийн системд 15 жилийн турш тээврийн хэрэгсэл үйлдвэрлэн нийлүүлж, сервисийг нь хариуцаж байгаа юм. Хот хоорондын, гол шугамын, хос хөдөлгүүрт, хөнгөн төмөр замын галт тэрэгнүүдийг нийлүллж иржээ. Энэ удаад нийлүүлж буй шинэ загврын галт тэргийг дараагийн шатанд Малайзын АСЕАН-ны үйлдвэрлэлийн төвд дотоодын стандартад нийцүүлэн угсрах болно.