Олаф Шольц: Герман цэргүүдээ Украин руу илгээхгүй
2024-06-09 14:52:31
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 8-нд Германы канцлер Олаф Шольц Германы цэргүүдийг Орос-Украины мөргөлдөөний гал руу илгээхгүй гэдгээ ахин нотолж, нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийнэ гэж мэдэгдэв.

Украины нутагт НАТО болон Европын цэрэг байхгүй гэж энэ хоёрдугаар сарын 27-нд Олаф Шольц мэдэгдсэн. Сүүлийн үед НАТО-ийн холбоотнууд өөрсдийн илгээсэн өндөр технологийн, алсын тусгалтай зэвсгийг Оросын эсрэг ашиглах боломжтой талаар зөвшөөрөл өгөх тухай яриа гаргаж байгаа. Энэ талаар Олаф Шольц тавдугаар сарын 26-нд хариу байр суурь илэрхийлэхдээ, Германы зэвсгээр Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг Украинд зөвшөөрөхгүй. Украинд тусалсан Германы  зэвсгийг ашиглах тодорхой дүрэм бий. Дүрмийг Украин хүлээн зөвшөөрсөн гэжээ. Олаф Шольц хэлэхдээ, Украинд хандах Германы бодлого бол мөргөлдөөнийг том дайн болж тэлэхээс сэргийлэх юм гэжээ.