Хятад, Кубын харилцаа хамгийн сайн үедээ байна
2024-06-10 14:46:17
Share
Share this with Close
youtube WeChat

Кубын ерөнхийлөгч Диас-Канелийн тусгай элч, Кубын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Бруно Родригес Парилла зургадугаар сарын 5-9-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Гадаад харилцааны сайд Родригес бол Хятадын ард түмний эртний анд, сайн найз юм. Кубын ерөнхийлөгч Диас-Канелийн тусгай элчийн хувиар хийж буй айлчлал нь хоёр орны улс төрийн өндөр төвшиний харилцан итгэлцэл, Хятад, Кубын онцгой найрсаг харилцааг илэрхийлж байна. Бруно Родригес айлчлалын үеэр ХТРТ-ийн сэтгүүлчид тусгайлан ярилцлага өгөв. Ярилцлагадаа тэрээр, Хятад, Кубын харилцаа хамгийн сайн үедээ байгаа бөгөөд хоёр орон сайн сайхан гэрэлт ирээдүй бүтээх болно гэжээ.

Бруно Родригес "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг тэргүүний чухал зорилт болгож, хоёр намын харилцааг ахиулж, ард түмэндээ илүү үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэв.

Хятад, Куба улсууд олон салбарт ойр харилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллаж, хоёр улсын хооронд шууд нислэг эхлээд удаагүй байна. Энгийн паспорттой хятад иргэд Кубад богино хугацаанд зорчиход визээс чөлөөлнө гэж Кубын тал мэдэгдээд байна. Эдийн засаг, худалдаа,  хүмүүсийн харилцаа ойртож, хоёр улс хамтын ажиллагааны шинэ боломж бүрдүүлж байна.