Хөнгөн үйлдвэрийн орлого 7 их наяд юань
2024-06-10 14:34:47
Share
Share this with Close
youtube WeChat

 

Эхний дөрвөн сард Хятадын хөнгөн үйлдвэр сэргэн сайжирлаа. Тус салбарын орлого эхний дөрвөн сард  7 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар өссөн.  

Томоохон хөнгөн аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар нэмэгдсэн байна. Цаас, хуванцар бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нэмүү өртөг 10 гаруй хувиар өслөө. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хөнгөн аж үйлдвэрийн 91 гол нэрийн бүтээгдэхүүний 71-ийнх нь үйлдвэрлэл нэмэгдсэн гэж Хятадын хөнгөн аж үйлдвэрийн холбооны тоо баримтад дурджээ.

Аж үйлдвэр болон мэдээлэл технологийн яамны мэдэгдэлд, дараагийн шатанд өсөлтийг тогтворжуулах, дотоодын эрэлтийг тэлэх, хэрэглээг дэмжих зэрэг бодлого, арга хэмжээг үргэлжлүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа, хэрэглээний шинэ хэлбэр, шинэ загварыг хөгжүүлэн тэлж, хөнгөн аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг дэмжинэ гэжээ.