Виктор Орбан: Европын ашиг сонирхлыг давхар хохироож мөргөлдөөнийг өөгшүүлж байна
2024-06-10 16:02:34
Share
Share this with Close
youtube WeChat

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан 8-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Америк болон барууны орнууд хүйтэн дайныг давтахыг хүсэж, Оросыг ялахын тулд Украиныг тэжээсээр байна. Америкийн хэрэглэж буй арга нь Украинд зээл олгохдоо Европоос баталгаа шаардаж байгаа нь Европын ашиг сонирхлыг давхар хохироож Орос, Украины зөрчлийг улам хурцатгаж байна. Барууны орнуудын дайнч удирдагчид дайнд Оросыг заавал ялна гэж найдаж байгаа боловч тэд үнэндээ өөрийн ашиг сонирхлыг л бодож байгаа, өнгөрсөн үе шиг баялаг хөрөнгө, нөлөөллийг олж авахыг хүсэж байна гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, Америкчууд Украинд 40 гаруй тэрбум ам.долларын шинэ зээл олгох санал дэвшүүлсэн ч манай Европчууд Украины өмнөөс мөнгийг эргүүлэн төлөх баталгаа гаргах болоод байна гэжээ.