Газын зурваст өлсгөлөн нүүрлэх аюултай байна гэв
2024-06-10 14:37:43
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Орос дахь харилцаа холбооны газрын дарга Олег Кобяков Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр өгсөн ярилцлагадаа, Газын зурваст дайн үргэлжилж байгаа тул олныг хамарсан өлсгөлөнгийн аюул оршсон хэвээр байна гэжээ. Олег Кобяков хэлэхдээ, одоогоор Газын зурвасын бараг бүх хүн ам хүнсний аюулгүй байдлын гурав, дөрөвдүгээр үе шатанд орсон. НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагууд өлсгөлөнгийн аюулыг арилгахаар хичээж байна гэжээ.

НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага болон Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн хамгийн сүүлд гаргасан тайланд дурдсанаар, Газын зурвасын дайн цаашид үргэлжилбэл, ирэх сарын дундуур тухайн нутагт байгаа 1 сая гаруй палестинчууд өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй байна.