Нарендра Моди ерөнхий сайдаар гуравдахиа сонгогдов
2024-06-10 14:42:38
Share
Share this with Close
youtube WeChat

Өчтигдөр, 6 сарын 9-нд Энэтхэгийн Үндэсний ардчилсан холбооны тэргүүн Нарендра Моди нийслэл Шинэ Дели хотод засгийн газрын шинэ ерөнхий сайдын тангараг өргөж, гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Энэтхэгийн Лок Сабха (парламентын доод танхим)-гийн 18 дахь сонгуулийн санал хураалтын дүнгээр, эрх баригч Бхаратия Жаната намын тэргүүлдэг Үндэсний ардчилсан холбоо олонхийн суудал авч, Ардчиллын төлөөх үндэсний лиг ялалт байгуулсан гэж  энэ сарын 5-ны өглөө Энэтхэгийн сонгуулийн хороо зарласан юм.

Энэтхэгийн парламент Холбооны танхим (парламентын дээд танхим) ба Лок Сабха /доод танхим/ гэсэн хоёр танхимтай. Лок Сабхагийн сонгууль 5 жилд нэг болдог.