Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч, түүний агуулга, онцлог
2024-06-11 15:39:03
Share
Share this with Close
youtube WeChat

“Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь инновацид түшиглэж, эдийн засгийн уламжлалт хэлбэр, үйлдвэрлэлийн хүчний хөгжлөөс бий болсон дэвшилтэт технологид суурилсан өндөр үр ашиг, чанарыг чухалчилсан шинэ хөгжлийн үзэл баримтлал бүхий тэргүүн үйлдвэрлэлийн төлөв байдал юм”

“Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь өөрөө ногоон үйлдвэрлэлийн хүч юм.” “Орон нутгийн онцлогт үндэслэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх ёстой” “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжүүлэхэд шинэчлэлтийг гүнзгийрүүлж, түүнд тохиромжтой шинэ хэлбэрийн үйлдвэрлэлийн харилцаа бүрдүүлэх ёстой” гэх мэтээр шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний үндсэн агуулга, өвөрмөц онцлог, гол шинж чанар, хүчин зүйл, бүрдүүлэх журам, хэрэгжүүлэх замын чухал асуудлууд нь түүх, онол, практикийн логикийн нэгдэл юм гэж Хятадын дээд удирдагч Ши Жиньпин тайлбарласан. 

Өдгөө дэлхий даяар цахимжиж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Түүхийн логикоос харвал шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь технологийн хувьсгалт өөрчлөлт, үйлдвэрлэлийн хүчин зүйлд шинэ хуваарилалт хийж, үйлдвэрлэл хэлбэрийг өөрчлөх шаардлагаас үүсч байгаа юм. Нийгмийн үйлдвэрлэлийн хүчний дэвшилд шинэ технологи нь хуучин технологио халах шаардлагын үр дүн юм. 

Дэлхийн шинэ технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн хувьсал гүнзгийрч байна. Дата зэрэг шинэ үйлдвэрлэлийн хүчин зүйл хэрэглээнд түлхүү нэвтэрч, дижитал технологи, хиймэл оюун ухаанд суурилсан технологийг гол болгож дижитал, ухаалаг, ногоон чиглэлээр олон салбарт уялдаатай технологиуд хурдацтай шинэчлэгдэж байна. 

Онолын хувьд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь ажиллах хүч, тоног төхөөрөмж, захиалагч болоод тэдгээрийн уялдаа нэгдлээр үндсэн агуулгаа болгодог. 

Ажиллах хүчний хувьд шинэ технологи эзэмшсэн бүтээлч стратегийн чанартай боловсон хүчин байхгүй бол шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжүүлэх боломжгүй.  

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх нь шинэ технологийн хувьсгалын гол шаардлага. Технологийн шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн хувьсалд их өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, квант технологи зэрэг дэвшилтэт технологийн шинэ зэвсгүүд гарч байгаа нь шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөдөлгөх хүч болж байгаа юм. 

Ажлын байрны хувьд дижитал нөөц, загварчилсан орон зай, биологийн ген нь хүн төрөлхтний хүч хөдөлмөр зориулах ёстой салбар болж, үйлдвэрлэлийн шинэ боломжийг нэмэгдүүлнэ. 

Практик ойлголтоор шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь бодит нөхцөл, болит туршлага дунд бүрдсэн бөгөөд цаашид үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэн сайжруулах шаардлагатай. 

Шинжлэх ухааныг технологи болгож, үйлдвэрлэлд ашигласнаар үйлдвэрлэлийн хүч болно. Хятад улс технологи, хөрөнгө мөнгө, мэргэжилтэн, ажиллах хүч, дата, газар шороо, менежмент зэрэг үйлдвэрлэлийн гол хүчин зүйлийг хялбарчилснаар үйлдвэрлэлийн хүрээг тэлж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх өргөн боломж нээгдэж байна.